Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын Түүх, бичиг сурвалжийн судалганы хүрээлэнгээс орчуулсан Ши Жиньпиний "БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэх их хурал дээр хэлсэн үг"-ийг Орос, Франц, Испани, Араб, Япон, Герман зэрэг зургаан хэлний товхимлыг саяхан хятадын Төв хорооны орчуулан эмхэтгэх хэвлэлийн газар хэвлэлээ.
Ши Жиньпиний "БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэх их хурал дээр хэлсэн үг" номд хятадын Коммунист нам байгуулагдсан 100 жилийн хугацаанд Коммунист нам БНХАУ-ын үндэстнүүдийн ард түмэнтэй эв нэгдэн удирдан дагуулж,, агуу их зам нээн агуу их үйлсийг цогцлоон бүтээж, агуу их ололт амжилтад хүрснийг системтэй эргэн санасан байна. Эхний зуун жилийн зорилтыг биелүүлэн, дундаж чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулсныг зарлан, шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж, орчин үеийн социалист хүчирхэг гүрэн болгон бүтээн байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтод хүрэхээр тэмцэх шийдвэрийг мэдэгдэн, түүхээр толь болгож, ирээдүйг нээх үндсэн шаардлагыг гүнзгий өгүүлсэн байна. Энэхүү чухал илтгэлийг олон хэлээр орчуулсан товхимлыг хэвлэн тараасан нь хятадын дотоод, гадаадын уншигчид ХКН-ын ард түмэнтэй эв нэгдэн удирдан дагуулж цуцалтгүй хичээн тэмцсэн үйл явц болон агуу ололт амжилт, бүрдүүлсэн агуу их намын бүтээн байгуулалтын үзэл санаа, бий болгосон Хятадын онцлогтой орчин үеийн шинэ замнал болон хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ төлөв байдал, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг нийт хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнийг танин мэдэхэд маш чухал ач холбогдолтой юм.
