solongonews
Грекийн хэвлэл мэдээлэл Ши Жиньпин даргын айлчлалын тухай мэдээлж байна
2019-11-11 13:01
Орон нутгийн цагаар 11-р сарын 10-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Афиний олон улсын онгоцны буудалд хүрэлцэн очиж, Бүгд Найрамдах Грек улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

        Дарга Ши Жиньпиний Грект хийж буй айлчлал Хятад улсын даргын 11 жилийн дараа тус улсад хийж буй айлчлал юм. Грекийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд айлчлалд ихээхэн анхаахал хандуулж байна.

Грекийн "Өдрийн сонин"-ы 10-ны дугаарын тэргүүн нүүрэнд дарга Ши Жиньпиний "Эртний соёл иргэншлийн ухаанаар ирээдүйгээ цогцлооё" сэдэвт өгүүллийг нийтэлжээ. "Өдрийн сонин" бол Грекийн урт удаан түүхтэй, хамгийн том сонины нэг юм. Мөн өдөр "Өдрийн сонин", Афиний мэдээллийн агентлаг зэрэг гол гол мэдээллийн хэрэгслүүдээр Ши Жиньпин даргын Афинд хүрэлцэн очсон мэдээллийг цаг тухайд нь хүргэж, хоёр орны удирдагчдын уулзалтын хөтөлбөрийг нийтэлсэн байна.

Грекийн "Мэдээ" сонинд нийтэлсэн өгүүлэлд ямар нэг улс орон хөрөнгө оруулагч их гүрэн Хятад улстай хамтран ажиллахыг хүсвэл хамгийн зөв арга хэлбэр бол "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцох явдал юм гэж хэллээ. Грекийн үндэсний радио телевизийн албаны хүн:

- Ши Жиньпин даргын айлчлалын хугацаанд мэдээ мэдээлэл, тусгай нэвтрүүлэг, баримтат кино зэрэг арга хэлбэрээр хоёр орны харилцааны хөгжлийн бүх талаар тусгаж, хоёр орны ойлголцол солилцооны гүүр боллоо гэж хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл