2019 оны 08 дугаар сарын 19-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камиловтай уулзсан байна.
Камиловтой уулзах үедээ Ван И хэлэхдээ: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нарын стратегийн удирдлагаар, Хятад, Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдтай хөгжиж байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, "Бүс ба зам" -ыг хамтдаа байгуулах үр дүн баялаг амжилтад хүрч, үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ дэмжин, хоёр орны хамтын ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалж ирсэн юм гэжээ.
Камилов: Узбекистан нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталж, Хятад улсын үндсэн ашиг сонирхлын асуудлаар Хятадын талтай нэг байр суурь баримтлах болно. Хятадын ШУӨЗО-ны хэт даврагчдыг арилгах талаар авч буй арга хэмжээг Узбекистан дэмжиж байна гэжээ. Ренчинсоо
