solongonews
Ши Жиньпин дарга “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана -ХКН-ын түүхэн үзэсгэлэн”-г сонирхлоо
2021-06-19 21:30
Ши Жиньпин дарга “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана -ХКН-ын түүхэн үзэсгэлэн”-г сонирхлоо.

   ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болох гэж буйг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 18-ны өдөр Бээжин дэх ХКН-ын түүхийн үзэсгэлэнгийн танхимд хүрч “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана -ХКН-ын түүхэн үзэсгэлэн ”-г сонирхжээ.

Дарга Ши Жиньпин:

- Өнгөрсний тэмцлийн замаа эргэн харж, цаашдын хөгжлийн замаа төсөөлөн, намын түүхийг эрхбиш сайтар суралцаж, дүгнэлт хийж, намын үнэт туршлагыг өвлөж хөгжүүлэн, намын хөгжил тэмцлийн түүхээс урагш ахихын эрч хүчээ авах ёстой хэмээн цохон тэмдэглэв.

   “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана -ХКН-ын түүхэн үзэсгэлэн” нь цагаан хэрэмний сүрлэг байдлыг харуулсан будагт зураг, Марксын "Брюсселийн тэмдэглэл" -ийн дөрөв дэх дэвтрийн гар бичмэл, улс тунхаглах үеийн ёслолын арга хэмжээний бичлэг, Америкийг эсэргүүцэж Солонгосыг туслах дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, эдийн засгийн онцгой бүсийг байгуулж буй зураг, ядуурлыг бууруулах ажлын мэдээлэл зэрэг агуулгатай 2600 гаруй зураг, 3500 гаруй эд зүйлийг багтааж, ХКН-ын зуун жилийн гайхалтай хөгжлийг анх удаа олон талаас, бүхнийг хамран, БНХАУ ямар хэцүү нөхцөл байдлыг даван байж байгуулагдсаныг, Хятадын онцлогтой социализм ямар хүнд бэрхийг ялан давж өнөөдөрт хүрснийг яруу тодоор харуулж чадсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл