Ши Жиньпин дарга:
- Хятад, Казахстан бол мөнхийн, иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Хятад, Казахстаны найрамдал нь гүн гүнзгий үндэс суурь, хүчирхэг их хөдөлгөгч хүчтэй юм. Энэ жил нь Хятад, Казахстаны хувьд онцгой утга учиртай. ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоо, Казахстан улс тусгаар тогтнолын 30 жилийн ойгоо тун удахгүй тэмдэглэх гэж байна. Хятадын тал Казахстантай хамтаар хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэн, хоёр орны харилцааг зөв чиглэлд үргэлжлүүлэн хөтөлж, Хятад, Казахстаны харилцааг улам сайн, хоёр ард түмнийг илүү ойр дотно байлгах ба хоёр орны хөгжлийг илүү сайн сайхан ирээдүйд чиглүүлэхэд бэлэн байна.
“Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтын хүрээн дэх Хятад, Казахстаны хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирч, олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр дуурайл үзүүлсэн. Хоёр тал “Бүс ба зам”-ын хамтарсан чанартай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, уялдаа холбоогоо тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа, дижитал санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Ногоон торгоны зам”, “Эрүүл торгоны зам”, “Дижитал торгоны зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтад анхаарал тавих хэрэгтэй. Хятад улс Казахстан улстай алсын зайны эмчилгээ, уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Казахстаны цар тахлын эсрэг тэмцэлд үргэлжлүүлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал мөн бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамтдаа хамгаалахын тулд хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна гэж онцлон ярьжээ.
