
Ши Жиньпиний хэлсэн үг Хятад улс эдийн засгийн глобалчлалыг тууштай дэмжиж, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах гэсэн чин үнэнч байр суурийг гүйцэд илэрхийлээд зогсохгүй, гол зангилгаа цаг үе дэх хариуцлагатай том гүрний байр суурийг харуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн итгэлийг нэмэгдүүлснээр нээлтийн арга хэмжээнд оролцсон гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн талархал хүлээжээ.

Гурван жилийн хөгжлөөр экспо нь зөвхөн импортын үзэсгэлэн худалдаа төдий биш, харин ч олон улсын бараа нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагааны том тавцан болсон юм. Ялангуяа цар тахал газар авч, дэлхийн эдийн засаг элгээрээ хэвтсэн энэхүү онцгой он жилд олонх олон улсын үзэсгэлэн худалдаа цуцлагдсан юм уу хойшлогдоод байгаа нөхцөлд цар хүрээ нь улам өргөжин тэлж, оролцох аж ахуйн нэгжийн тоо тасралтгүй нэмэгдсэн нь амаргүй ололт амжилт гэж хэлж болох юм.
Цар тахлын нөхцөлд ч Хятад улсын гадаадад нээлттэй хөгжих алхаа удаашраагүй. Импортын өсөлт дэлхийн дундаж түвшнөөс хол дээгүүр байж, сөрөг жагсаалт багасаж, чөлөөт худалдааны бүсүүд өргөжин тэлсээр... Хятад улс үр ашигтай багц бодлого, арга хэмжээгээр нээлттэй байдлаа улам тэлж, гадаад худалдаандаа хүч сэлбэсээр байна. Үүнд бизнес орчинг сайжруулах, хоёр талт, олон талт болон бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, даян дэлхийтэй зах зээлийн боломжоо хуваалцан, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахыг хичээж байна. Бодит жишээ болгон дурдахад, энэ он гарснаас хойш, Хятадын зүүн нутгийн Тяньжинь боомт гадаад худалдааны чингэлэг ачигч хөлөг онгоцны зургаан маршрутыг нэмж ажиллуулснаар нийт маршрут нь 130 хүрчээ. Үүнд 48 маршрут нь “Бүс ба зам” дагуу орнууд, бүс нутагт чиглэсэн байдаг бол олон улсын бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орох, Хятадын бүтээгдэхүүн гадаадад гарахад улам хялбар дөт гарцыг бий болгосон юм. Түүнлчэн Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ерөнхий төсөл төлөвлөгөөг эхлэн хэрэгжүүлсэн явдал нь Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт эхэлснийг харуулж байгаа юм. Мөн төв, баруун бүсийг “Бүс ба зам”-ын нээлттэй эдийн засгийн туршиц бүсэд хамруулж, Гуандүн-Хонконг-Макаогийн зах зээлийг нэгтгэснээр тэнгис, хуурайг холбож, зүүн барууныг холбосон нээлттэй эдийн засгийн шинэ төлөвийг тогтоож эхэлсэн юм.
Одоогоор эерэг өсөлтийг биелүүлээд буй цорын ганц эдийн засгийн цогц болсон Хятад улс алгаа дэлгэн даян дэлхийтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хичээсээр байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг байснаас судалгааны төв байгуулсан, дахиад төв оффисоо Хятадад нүүлгэн авчирсан гээд олон улсын их олон аж ахуй нэгж хөгжлийн гол тулгар цэгээ Хятад улсад шилжүүлсэн юм. Энэ оны гарснаас нааш зөвхөн Шанхай хотод л гэхэд үндэстэн дамнасан 30 гаруй компани төвөө нүүлгэн ирж, мөн 10 гаруй судалгааны төв байгуулагдсан юм. ВМW, Даймлер, Сименс зэрэг аж ахуйн нэгж Хятад дахь төслийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байдаг. Оны эхний гурван улиралд Хятад улсын бодитой ашигласан гадаад хөрөнгө 718 тэрбум 810 сая юаньд хүрч, бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 23 их наяд 120 тэрбум юанийг давж, шинэ рекорд тогтоожээ. Тэгвэл Дэлхийн эдийн засаг өнөө маш хатуу чанга сорилтод тулгарч, аль ч улс орон дангаараа бие даан асуудлыг шийдэх боломжгүй болсон. Тиймээс улс орнуудтай хамтдаа илүү нээлттэй хамтран ажиллаж, олон улсын зах зээлийг ажил хэрэгчээр ашиглаж, боломжоо харамгүй хуваалцан, дэлийн эдийн засгийн сэргэлтийг шинэ хүчээр сэлбэж, хүн төрөлхтнийг сайн сайхан маргааштай золгуулахын төлөө хичээн ажиллахад Хятад улс бэлэн юм.
