solongonews
5G+4K/8K+AI хэвлэлийн хөгжлийн дээд форум болов
2019-12-07 20:10
ХТРТ бол зөвхөн радио телевизийн нэвтрүүлэг цацдаг байгууллага биш, харин видео, аудио эх бүтээл туурвин нийтэлдэг хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийн олон улсын тэргүүний байгууллага болж өөрчлөгдсөөр байна.

    ХТРТ бол зөвхөн радио телевизийн нэвтрүүлэг цацдаг байгууллага биш, харин видео, аудио эх бүтээл туурвин нийтэлдэг хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийн олон улсын тэргүүний байгууллага болж өөрчлөгдсөөр байна. 12-р сарын 07-нд Шанхайд болсон 5G+4K/8K+AI хэвлэлийн хөгжлийн дээд форумд ХКН-ын төв хорооны ухуулах хэлтсийн дэд дарга, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн:

- Хэвлэл мэдээллийн уялдаатай хөгжлийг сайжруулж, ХТРТ-ийг улам дорвитой хөгжүүлж, маш хурдтай хөгжүүлнэ гэж хэллээ.

Хятадын HD видео, аудио нэвтрүүлэг, уламжлан цацах, үйлчилгээний аюулгүй байдлын гол технологийн судалгаа, түүний хэрэглээг ахиулан шинэ амжилт гаргахын төлөө, ХТРТ ба Шанхайн зам харилцааны их сургууль хамтран 5G+4K/8K+AI хэвлэлийн хөгжлийн дээд форумыг зохион байгуулсан юм.

Шэнь Хайшюн:

- Хэвлэл мэдээллийн уялдаатай байдлыг гүнзгий хөгжүүлэх тухай Ши Жиньпин даргын зааврын үзэл санаанаас ХТРТ гүнзгий суралцаж, шинжлэх ухаан технологийн өнөөгийн хөгжлийн байдал, олон нийтийн хэвлэлийн экологийн өөрчлөлтийг идэвхтэй мөрдөж, хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл ба уламжлалт хэрэгслийг нэгтгэн хөгжүүлсэн нийтлэл түгээлтийн уялдаатай байдлыг түргэн бий болгоно. Том чухал сэдвийн ухуулга, шилдэг нэвтрүүлэг бүтээх зэрэг талаар шинэ технологийг зоригтой ашиглаж, мэдээллийн бүх хэрэгслийн олон янзын цацалт түгээлтийнсалбарт тэргүүлэх хэрэгтэй гэж хэлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл