solongonews
”Чюши” сэтгүүл Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтлэв
2019-10-15 16:50
”Чюши” сэтгүүл Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтлэв

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 16-нд хэвлэгдсэн "Чюши" сэтгүүлийн 20-р дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Хатан голын сав газрын экологийг хамгаалах, чансаатай хөгжлийн семинарын хэлсэн үг"-ийг нийтэлжээ.

Өгүүлэлд, уул усаа мөнх ногоон, цэвэр тунгалаг байлгах үзэл баримтлалын дагуу, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг баримтлан, газарт нь зохицуулан төрөлжсөн бодлого хэрэгжүүлж, дээд доод урсгал, салбар урсгал, зүүн баруун эргийн байдлыг сайтар судлан, хамгаалах ажлыг сайтар хийж, экологийг хамгаалах засаглалыг эрчимжүүлэн, Хатан голын урт удаан аюулгүй байдлыг баталгаажуулан, бүх урсгалын чансаатай хөгжлийг ахиулж, ард иргэдийн амьдралыг сайжруулан, Хатан голын уламжлалт соёлыг хамгаалж, Хатан голыг ард түмнээ ивээн тэтгэх жаргалын гол болгоцгооё гэжээ.

Өгүүлэлд мөн, Хатан голын сав газар бол Хятадын экологийн чухал халхавч, эдийн засгийн чухал бүс, ядуурлыг бууруулах онцгой бүс бөгөөд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, экологийн аюулгүй байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хатан голоо хамгаалах нь Хятадын үндэстний аугаа сэргэн мандалтын чухал зорилт юм. Хатан голын сав газрын экологийг хамгаалж, чансаатай хөгжүүлэх нь Бээжин, Тяньжинь, Хэбэйг цогцоор хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандүн-Хонконг-Макаогийн бүсийн бүтээн байгуулалт, Хөх мөрний гурвалжин хойгийг цогц хөгжүүлэхтэй адилхан үндэсний чухал стратеги юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл