
ӨМӨЗО бүх орны дарга нарын хурлыг 10-р сарын 25-ны өдөр хуралдуулж, Төвийн Зохион байгуулах хэлтсийн гишүүн бөгөөд дарга нарын хоёрдугаар товчооны дарга Зөү Мин ХКН-ын Төв хорооны шийдвэрийг уншиж нийтэлжээ. Тус шийдвэрт Шы Тайфэнг ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны гишүүн, байнгын гишүүн, нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд Ли Жихэн ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны гишүүн, байнгын гишүүн, нарийн бичгийн даргын албан тушаалыг үүрэглэхгүй болж, өөр албан тушаалд томилогдох болсныг зарлажээ.

Шы Тайфэн /баруун/ Ли Жихэний хамт
Хурлын үеэр Ли Жихэн хэлсэн үгэндээ: - Тус хурлаар ӨМӨЗО-ы удирдлагыг сольсон нь дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хороо Өвөр Монголыг анхааралдаа авч, Өвөр Монголын ажлыг бүрэн гүйцэд үнэлсэн явдал бөгөөд Өвөр Монголын удирдлагын багийн төлөвлөлтөд анхаарлаа хандуулж буйг харуулж байна. Миний хувьд Намын Төв хорооны шийдвэрийн дагуу ажлаа хүлээлгэн өгнө. Удирдах багийн хамт олон Шы Тайфэний ажлыг бүх талд дэмжиж Өвөр Монголын бүх салбарын ажлыг урагштай ахиулахыг хүсч байна гэжээ.
Шы Тайфэн: - Намын Төв хорооны шийдвэрийн дагуу ажиллаж, чин үнэнчээр ажлын үүргээ гүйцэтгэж, Өвөр Монголын ард түмний хамт хичээн ажиллаж, "Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх"-д бүх хүчээрээ зүтгэнэ гэжээ.
