Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний нэг болох "Дэлхийд танигдсан Хятад кино" болон "Ши Жиньпиний засаглалын ерөнхий бодлого" баримтат киноны нээлт 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болов.

Тус арга хэмжээнд ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дэд дарга Жян Жяньгүө, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ХКН-ын ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын хорооны гишүүн, Суртал Ухуулгын Хэлтсийн дарга Бай Юйган, БНХАУ-ын Радио Телевизийн Ерөнхий Газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жөү Жихун, Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн, хяналтын хорооны дарга Д.Цэндсүрэн, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл нар оролцлоо.

БНХАУ-ын 70 жилийн ойн хүрээнд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлага дор Радио Телевизийн Яамнаас зохион байгуулж буй "Дэлхийд танигдсан Хятад кино" арга хэмжээ нь дуу дүрсийн өндөр чанартай бүтээл юм. Энэ нь Хятад орныг илүү олон өнцгөөс Монгол Улсын иргэдэд таниулж, хоёр орны ард иргэдийг холбоход өндөр ач холбогдолтой байх болно хэмээн Монгол Улсын холбогдох хүмүүс онцолж байв.

