2019 оны 05 дугаар сарын 04-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Тайландын эзэн хаан Маха Вачиралонгконд баярын цахилгаан илгээж хаан ширээ залгамжилсанд баяр хүргэлээ.
Ши Жиньпин цахилгаандаа: Тайландын эзэн хаан хаан ширээ залгамжилж байгаа энэ мөчид, миний бие Хятад улсын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс, мөн хувиасаа танд болон Тайландын ард иргэдэд сайн сайхны ерөөл дэвшүүлье. Та бол Хятад улсын сайн найз, Хятад, Тайландын найрсаг харилцааг урт хугацааны турш дэмжсээр ирсэн. Миний бие Хятад, Тайландын харилцааны хөгжлийг маш чухалчилдаг. Тантай хамт хоёр орны нөхөрлөлийг эрчимжүүлж, Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулж, хоёр орны стратегийн түншлэлийн иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг ахиулахад бэлэн байна. Тайланд улсын хөгжил дэвшил, ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ.
