Саяхан "Бүс ба зам" Ази, номхон далайн бүсийн олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулган видео хэлбэрээр зохиогдов. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 24-ний өдөр:
- Цахим уулзалтаар зургаан нийтлэг ойлголтод хүрч, талууд илүү нягт түншийн харилцаа байгуулахыг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
"Бүс ба зам" Ази, номхон далайн бүсийн олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулган нь "Халдварын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих" сэдвийн дор зохиогдсон юм. Ши Жиньпин дарга хуралд бичгээр үг хэлж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн сайд Ван И илтгэл тавьж, 29 орны төрийн тэргүүн болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл хуралд оролцлоо.
Жао Лижянь:
- Тус хурлаар "Бүс ба зам"-ын вакцины хамтын ажиллагааны түншлэлийн санаачилга, ногоон хөгжлийн түншлэлийн санаачилгыг гаргаж, вакцины судалгаа, үйлдвэрлэл, хуваарилалтын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, вакциныг дэлхий нийт, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй байлгана гэж хэлэв.
