Ши Жиньпин ХКН болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс Кубын Коммунист намын бүх улсын төлөөлөгчдийн VIII их хурал амжилттай хуралдсан, Диаз Канелийн Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь дахин баяр хүргэж байгаагаа илэрхийллээ.
Ши Жиньпин хэлэхдээ:
- Кубын Коммунист намын бүх улсын төлөөлөгчдийн VIII их хурал одоогийн болон хойшдын хэсэг хугацаан дахь Кубын нам, улс орны хөгжилд стратегийн төлөвлөлт байршуулалт хийсэн байна, энэ нь Кубын социализмын үйл хэрэгт маш чухал ач холбогдолтой юм. Нөхөр Диаз Канелээр манлайлуулсан шинэ ээлжийн Кубын КН-ын Төв Хорооны удирдлага дор Кубын нам, засгийн газар Кубын ард түмнийг эв нэгдэлтэй удирдан дайчилж, Кубын онцлогтой социализмын үйлсэд шинэ ололт амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ. Раул Кастрод чин сэтгэлийн мэндчилгээг нь уламжлахыг Ши Жиньпин мөн Диаз Канелд хүссэн байна.
