Хятадын хоёр академийн академичдын хурал, Хятадын ШУН-гийн үндэсний төлөөлөгчдийн 10-р их хурал 28-нд Бээжинд нээгдэж Ши Жиньпин чухал үг хэллээ.
Ши Жиньпин онцлохдоо, Шинжлэх ухаан, технологийн тогтолцооны шинэчлэлийг ахиулж, бүх талын инновацийг дэмжих суурь системийг бүрдүүлэх шаардлагатай гэжээ.
Тэрээр мөн, үнэлгээний системийг сайжруулах зэрэг суурь шинэчлэлд анхаарал хандуулж, шинжлэх ухааны судалгааны нэгжүүдэд илүү их бие даасан эрх олгож, эрдэмтдэд техникийн асуудлыг шийдвэрлэх нэн илүү эрхийг олгохын зэрэгцээ судалгааны санхүүжилтийг ашиглах эрхийг олгох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс хөгжил болон аюулгүй байдлыг уялдуулж, дэлхийн хараагаар инновацийг төлөвлөн хөгжүүлж, дэлхийн инновацийн сүлжээнд идэвхтэй нэгдэн, уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний эрүүл мэнд зэрэг асуудалд анхаарлаа хандуулан, улс орнуудын судалгааны хүмүүстэй хамтарсан судалгаа хийх ёстой. Хятад улс дэлхийн шинжлэх ухаан техникийн засаглалд гүнзгий оролцоно гэлээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс салбар бүрийн боловсон хүчний чадварыг дайчилж, дэлхийн боловсон хүчний суурин байгуулахын зэрэгцээ боловсон хүчнийг бие даан бэлтгэхийг чухалчлан үзэж, дэлхийд нэр нөлөө бүхий чадварлаг эрдэмтдийг бэлтгэх ёстой. Мөн дэлхийн шилдэг боловсон хүчнийг цуглуулсан судалгаа инновацийн суурин байгуулж, чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийн Хятадад ирж ажиллах, солилцох бодлогыг боловсронгуй болгох хэрэгтэй юм.
Тэрээр, Хятад улс бүтээлч, тэргүүний шинжлэх ухаан техникийн шинэ амжилтыг тогтоон, амин чухал технологийн шийдвэрт дайны ялалтыг байгуулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан техникийн шинэ амжилтыг тогтооход үндэсний тулгамдсан болон алсын шаардлагаас эхний гараагаа авах ёстой. Аж ахуйн нэгжийн инновацийн хөдөлгөх хүчийг эрчимжүүлж, их дээд сургуулиудаар тулгуур болгон, талуудын уялдаатай инновацийн нэгдсэн цогцыг хурдан байгуулах хэрэгтэй. Суурь судалгаа болон инженерийн техникийн хөгжлийг дэмжин, үндэсний инновацийн тогтолцооны ерөнхий үр бүтэмжийг дээшлүүлэх ёстой гэлээ.
Тэрээр онцлохдоо, Хятад улс академич системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Академич цол зэргийг нэр хүндтэй, эрдэм шинжилгээний чанартай байлгаж, академич цолын ариун дархан байдлыг хадгалах ёстой гэжээ. Мөн хоёр академи шинжлэх ухааны шинийг нээх томоохон асуудлуудыг шийдвэрлэж, гол цөм технологид байнгын шинэчлэл хийж, дээд зэрэглэлийн инновацийн баг бүрэлдэхүүнийг бүрдүүлэх ёстой. Хоёр академи цаашид үндэсний дээд зэрэглэлийн зөвлөхүүдийн үүргийг гүйцэтгэх ёстой гэжээ.
