solongonews
Алтан Хянганы дөрвөн улирлын аялал жуучлал
2019-09-06 16:33
Алтан Хянганы дөрвөн улирлын аялал жуучлал

     Хянган аймгийн амь ахуйн орчин тойрон гоё, байгалийн эх баялаг элбэг, соёлын өв зузаан зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу нөхцөл болно. Энд уул тал үргэлжилж, ой шугуй өтгөрч, мал аж ахуй, тариалан, ой шугуй загасны аж ахуйн үйл ажиллагаа уялдаж байдаг. “Рашаан булаг цаст хот” хэмээгдсэн Рашаан хот, “Хувьсгалын голомт” болох Улаанхот, “Батцагааны үзэмжийн орон, адуун соёлын суурин” гэсэн алдартай Хорчин баруун гарын дунд хошуу, “Хангай нутаг” гэсэн нэртэй Хорчин баруун гарын өмнөд хошуу, “Тоодог шувууны нутаг” болох Залайд хошуу, “Чүнь Жөүгийн эртний хот” гэгдсэн Тү Чюйнь шянь гэхчлэн тус тусын өвөрмөц онцлогтой байж, ирсэн бүхнийг өөртөө татах жаргалын орон болж байна.

2014 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеэр “Рашааны дөрвөн улирлын байгалийн үзэмж маш гоё” гэж магтсан нь Хянган аймгийн аялал жуулчлалыг хүчирхэгжүүлж, экологийн цэвэр хөгжлийг сайжруулах итгэл зоригийг улам эрчлэв. Сүүлийн жилд Хянган аймаг орон бүсийн жуулчлал, дөрвөн улирлын жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд улсын орон бүсийн жуулчлалын жишээ үзүүлэх орныг байгуулах бодлогод суурилан жуулчлалаар аймгаа хүчирхэгжүүлэх стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатган, жуулчлалын үйлсийг эзэгнэж танилцуулан дэлгэрүүлэх эрчмээ дээшлүүлсэн байна.

Өндөр хараанаас орон бүсийн жуулчлалын хөгжлийн төлөвлөгөө гарган, аялал жуулчлал эрхлээд ядуурлаас ангижруулах, орон дүүргийн хөгжил, хот хөдөөгийн бүтээн байгуулалт зэрэг олон дүрмийг нэгтгэж, бүтэмжтэй золгуулахыг дэмжээ. “Улаанхот, Рашаан, Хайлар Манжуур”-ын аялал жуулчлалын хамтран ажиллах орны бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Рашаан хотоор дагуулан дайчилж, Улаанхот орон бүсэд үйлчлэх, бусад хошуу шянийг солбицуулан хөгжүүлэх аж үйлдвэрлэийн хөгжлийн сэтгэцийг тогтоож, нэгдсэн журмаар хөгжүүлэх орон бүсийн жуулчлалын шинэ төлөвлөлтийг анх алхам бүрдүүлсэн байна. Жуулчлалын нэвтрэх замыг шулуутгаж, үзэмжийн орны засмал замыг бүтээн байгуулж, боловсон жуулчлалын замыг нэвтрүүлэх, жуулчлалын орны “Жорлонгийн хувьсгал”-ыг хэрэгжүүлж, жуулчлалын орон сууц зэрэг олон нийтийн үйлчилгээний системийн бүтээн байгуулалтыг чангатгасан. Рашаан боомт, улсын үүд зэрэг үзэмжийн цэгийн үйлчилгээний суурь төхөөрөмжийг төгөлдөржүүлэв. Хорчин баруун гарын дунд хошууны кино телевизийн зураг авалтын суурин зэрэг нэг бүлэг онцлогт жуулчлалын жижиг суурин байгуулав. Рашааны үзэмжийн орон нь “Улсын 5A зэрэглэлийн үзэмжийн орон” болон “Дэлхий геологийн парк” гэсэн сайхан алдрыг хүртэж, Чингис хааны улсын зэрэглэийн зугаацан жуулчлах зуслангийн орон, Бурхант үзэмжийн орон зэрэг нь дээш дэвшээд улсын 4A зэрэглэлийн үзэмжийн орон болов.

Форумын эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, анхдугаар удаагийн “Рашааны форум”, Хятад улсын амь ахуйн боловсоны форум зэрэг дээд түвшний форумыг амжилттай зохион байгуулж, Рашаан олон улсын асрамжийн газар, мөс цасны найр болон хурц улаан цэцгийн найрыг тогтсон хугацаатай зохион байгуулж, “Сүрлэг их Хянган даваа• зүүдэнд зэрэглээтэй Рашаан” брэндийн нэр алдар, нөлөөлөх хүчин ихээр дээшилсэн.

Өвлийн улирлын жуулчлал түргэн хөгжиж, мөс цасны ертөнц Рашааныг алд мөнгөн уул болгов. Тус аймагт жуулчлагчдын хүний болон жуучлалын орлого 6 жил дараалан 20 хувиар нэмэгдэж, “Жуулчид 10 саяыг давах, орлого 10 тэрбум юанийг давах” зорилтоо нэгэнт биелүүлж, “Хагас жил сэлүү” байдгаасаа “Дөрвөн улирал”-аар хөгжөөнтэй болж, “Үзэмжийн орны жуулчлал” байсан нь “Орон бүсийн жуулчлал” болж хувирсан байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл