Ши Жиньпин Гуандүн мужийн Мангр ойн бүсэд ажиллав
2023-04-12 08:58
Ши Жиньпин Гуандүн мужийн Мангр ойн бүсэд ажиллав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 10-ны өдөр Гуандун мужид ажиллах үеэрээ Жаньжян хотод очжээ. Мажан дүүргийн Хугуан суурины Жиньнью арлын Мангр ойн бүсэд очиж, орон нутгийн засаг захиргаа уг ойн өвөрмөц бүсийг сайтар хамгаалж байгаатай танилцсан байна.
Мангр ой бол халуун орны болон субтропикийн далайн эргийн завсрын бүсэд оршдог өвөрмөц модлог ургамлын бүлэг бөгөөд үүнийг "далайн ой", "далайн хамгаалагч" гэж нэрлэж иржээ.
Гуандун мужийн Жаньжяны Мангр ойн үндэсний хамгаалалтын нөөц газар 20 мянган га талбайтай. Энэ нь Хятад улсдаа хамгийн том талбайтай Мангр ойн нөөц газар юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
