solongonews
Хань Жэн Сингапурын дэд ерөнхий сайд Ван Рүйжетэй утсаар ярив
2022-12-29 17:52
Хань Жэн Сингапурын дэд ерөнхий сайд Ван Рүйжетэй утсаар ярив.

Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн өнөөдөр буюу 12-р сарын 29-нд Бээжин хотноо Сингапурын дэд ерөнхий сайд Ван Рүйжетэй утсаар ярилаа.

Хань Жэн хэлэхдээ "Одоогийн байдлаар Хятад, Сингапурын дээд түвшний хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байна. Мөн ирээдүйг харсан, стратегийн мөн чанар илүү тод харагдаж байна. Дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Сиен Лүн нар саяхан Бангкок хотноо биечлэн уулзаж, хоёр талын харилцаа болон олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар стратегийн харилцаа явуулж, Хятад, Сингапурын харилцааг дараагийн шатанд хөгжүүлэхэд стратегийн удирдамжаар хангажээ. Хятад, Сингапурын хоёр талт хамтын ажиллагааны механизмын уулзалт нь хоёр орны дээд түвшний солилцоог гүнзгийрүүлэх чухал индэр болсон бөгөөд хоёр талын практик хамтын ажиллагааны ерөнхий төлөвлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс Сингапуртай хамтран механизмын уулзалтыг илүү сайн ашиглан, хоёр талын хамтын ажиллагааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжийг илүү сайн хангаж, Хятад,Сингапурын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна" гэжээ.

Ван Рүйже "Сингапур, Хятадын хоёр талын хамтын ажиллагааны механизмын уулзалтын онцгой үнэ цэнэ, чухал платформын үүргийг өндрөөр үнэлж, хоёр орны удирдагчдын хүчирхэг удирдлага дор Сингапур,Хятадын хамтын ажиллагаа цаг үетэйгээ хамт хөгжиж, үр дүнд хүрч чадсан. Хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд туслах механизмын уулзалтыг сайн ашиглахын тулд Сингапур Хятадтай гар нэгдэн оролцоход бэлэн байна" гэжээ.

Мөн тэрээр Сингапур улс Хятадын талын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг сайжруулахад дэмжиж, Хятад улс хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж байгааг өндрөөр үнэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл