Ши Жиньпин дарга 07-р сарын 07-ны өдөр Чарлес Мишелд Европын Зөвлөлийн даргаар сонгогдсонд баяр хүргэж цахилгаан илгэв.
Тэрээр "Одоо Хятад, Европын харилцаа хөгжлийн байдал нэлээд сайн байна. Хоёр улсын олон талын харилцаа нягтарч, хамтын ажиллагааны үр бүтээл баялаг байна. Хүмүүнлэгийн салбарын солилцоо ч амжилттай болж, дэлхийн үйл хэргийн уялдаа амжилтад хүрчээ. Хятад, Европын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжил нь хоёр улсын хамтын ашиг сонирхолд нийцхээр барахгүй дэлхийн энх тайван хөгжилд ч ашигтай юм. Миний бие Хятад, Европын харилцааны хөгжлийг өндөр төвшинд тавьж, Мишел+даргатай хамт Хятад, Европын энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн талд шуурхай ажиллаж шинэ ахиц дэвшилд хүргэн, Хятад, Европын ард иргэд аз жаргал авчран, дэлхийн хөгжил болон тогтвортой байдалд их хувь нэмэр оруулна" гэж бичсэн байна.
