solongonews
Ши Жиньпин тосгоны иргэдэд хариу захиа бичив
2019-08-07 17:06
Ши Жиньпин тосгоны иргэдэд хариу захидал бичив.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 04-нд Фү Жянь мужийн Шя Дан тосгоны иргэдэд хариу захиа илгээж, ядуурлаас ангижирсанд нь баяр хүргэж, усны дусал чулуу цоолох үзэл баримтлалыг мөрдөн, хөдөө тосгоны хөгжлийн замаар итгэл дүүрэн явахыг уриалсан байна.

Ши Жиньпин захиандаа, 30 жилийн цуцалтгүй чармайлтаар Шя Дан тосгоны хуучин төрх шинээр өөрчлөгдөн, нутгийн иргэд улмаар аз жаргалтай амьдарч байна. Энэ нь усны дусал чулуу цоолох ёсыг харуулж байна. Торгосны ард иргэд энэхүү үзэл баримтлалын дагуу итгэл зоригтой, шаргуу хөдөлмөрлөн, амжилтын үр дүнгээ улам баталгаажуулж, сайн сайхан гэр орныг бүтээн байгуулж, нутгийн онцлогтой хөгжлийн замаар замнахыг уриалсан байна.

Шя Дан тосгон нь Фү Жянь мужийн зүүн хэсэгт орших Ниндегийн уулсын гүнд байрладаг бөгөөд 1980-аад оны сүүлч хүртэл ганц ч авто замгүй байсан. Фү Жянь мужид ажиллаж байхдаа Ши Жиньпин Шя Дан тосгонд гурав удаа очиж ядуурлыг бууруулах ажлыг биечлэн удирдсан юм. Саяхан тус тосгоны иргэдийн найдлагаар тосгоны намын гишүүдийн төлөөлөл Шии Жиньпин даргад захидал бичиж, ядуурлыг буруулах ажлын үр дүнгээ тайлагнахын зэрэгцээ намын төв хороо болон ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлсэн юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл