Сүүлийн өдрүүдэд дарга Ши Жиньпин Унгар, Хятад хэлний сургуулийн оюутнуудад хариу захидал бичиж, Унгарын өсвөр насны хүүхдүүдийг Хятадын талаар илүү ихийг мэдэж, Хятад, Унгарын нөхөрлөлийг өвлөн хөгжүүлэх талаар өөрийн хүчин зүтгэлээ үзүүлэхийг уриалжээ.
Ши Жиньпин онцлохдоо "Гэргий бид хоёр Хятадын Туулай жилийн шинэ жилийн үеэр та нарын захидлыг хүлээн авсандаа маш их баяртай байна. Би 2009 онд Унгар, Хятад хэлний сургуулийн багш, оюутнуудтай харилцаж байснаа санаж байна. Хятад хэлийг удаан хугацаанд үргэлжлүүлэн суралцаж, Хятад, Унгарын нөхөрлөлд хувь нэмрээ оруулах шийдвэр төгс байгаагаа мэдэж авсан та бүхнийг сайшааж байна".
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Унгар хоёр орон урт удаан түүхтэй, гайхамшигтай соёлтой, хоёр орны ард түмэн уламжлалт найрсаг, ард түмэн, соёлын харилцаа улам ойртож байна. Та бүхэн ахлах сургуулиа төгсөөд Хятадад суралцахыг урьж байна. Мөн Унгарын өсвөр үеийнхэн хятад хэлийг илүү их сонирхож, хятад хэл сурна гэдэгт итгэж байна. Та бүхэнд Хятадад айлчилж, Хятад улсын өнөөгийн түүх, соёлтой танилцах боломж олдоно. Хятад, Унгарын найрамдлын үйл хэргийг өвлөн хөгжүүлэх элч болохыг чинь сэтгэлээсээ хүсэж байна" хэмээн захидалдаа бичжээ.
Унгар, Хятад хос хэлний сургууль нь 2004 оны 09-р сард байгуулагдсан. Энэ нь Төв болон Зүүн Европ дахь хятад хэл болон тухайн орны хэлээр хичээллэдэг цорын ганц улсын бүрэн цагийн сургууль бөгөөд одоогоор 20 гаруй анги, 530 сурагчтай сургууль юм. 2009 оны 10-р сард тухайн үеийн дэд дарга Ши Жиньпин Унгарт айлчлахдаа Унгар-Хятадын хос хэлний сургуульд зочилжээ. Энэ жилийн цагаан сарын баяраар тус сургуулийн сурагч Хү Лин Юэ, Сүн Жишао нар сургуулийг төлөөлөн Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань нарт захидал илгээж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэд БНХАУ-ын ёс заншилтай танилцаж, 12 жил тус сургуульд хятад хэл сурсан тухайгаа ярьж, Хятадад ирж их дээд сургуульд суралцан, Унгар, Хятадын найрамдалд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлжээ.
