solongonews
Ши Жиньпин дарга Боловсролын салбарын тэргүүний хамт олныг хүлээн авч уулзав
2019-09-11 10:32
Дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд боловсролын салбарын тэргүүний хамт олныг хүлээн авч уулзлаа.

      Бээжин хотноо 09 дүгээр сарын 10-нд  Хятадын багш нарын 35 дахь баярыг тохиолдуулан 2019 оны багш нарын баяр буюу үндэсний боловсролын системийн ахиц дэвшил гаргасан хамт олон, тэргүүний хувь хүнийг алдаршуулан сайшаах хурал боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд шагнал урамшуулал хүртсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тэдэнд баяр хүргэхийн хамт бүх Хятадын өргөн олон багш нар, боловсролын салбарын ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

       ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сун Чуньлан уулзалтад оролцож үг хэлсэн юм. Тэрээр:

- БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн турш Хятадын боловсролын үйлс дэлхийн хэмжээнд асар их өөрчлөлт авчирсан бөгөөд өргөн олон багш нарын дийлэнх нь улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Өргөн олон багш нар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний найдлагаар, ёс суртахуун, оюун ухаан, бүх талын хөгжлийн хүрээнд социалист бүтээн байгуулагч, залгамжлагч болж, нам, улс орны төлөө чадварлаг хүмүүсийг бэлтгэн, соён гэгээрүүлэх, ёс суртахуунтай байх, шаргуу суралцаж, тэсвэр тэвчээртэй, уужуу сэтгэлтэй, бие биенээ хайрласан, нам, ард түмний санаанд хүрсэн сайн багш болохыг хүссэн байна. Мөн орон нутгийн холбогдох салбар багш нарт үзүүлэх хангамж, халамжийг улам нэмэгдүүлж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, багш нарыг хүндэтгэсэн таатай орчин бүрдүүлэх ёстой гэж онцолсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл