“Хятад улсын тариачдын элбэг ургацын баяр”-ын дөрөвдүгээр удаагийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын өргөн олон тариачид болон “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлын фронтод ажиллаж байгаа нөхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ:
Энэ он гарснаас хойш бид КОВИД-19 цар тахлын халдвар, үер усны гамшиг зэрэг хүндрэл бэрхшээлийг даван туулж, үр тариа болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл элбэг ургац авч, хөдөө тосгон эвсэг зохицонгуй тогтвортой, тариачид аз жаргалтай эрүүл энх байж, шинэ гарааг эхлүүлэн, төлөв байдлын өөрчлөлтийг зохицуулж, чиг хандлагыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэв гэсэн байна.
