solongonews
Дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2020-12-17 11:35
Дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээв.

        Өнөөдөр буюу 12-р сарын 17-ны 01 цаг 59 минутад сарны дээж тээсэн Чан Э-5 тандагч аппаратын буцаж ирэх төхөөрөмж Өвөр Монголын Дөрвөд хошууны төлөвлөсөн бүсэд аюулгүй газардаж, сарны судлалын төслийн Чан Э-5 тандагч аппарат үүргээ бүрэн биелүүлlээ. Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, сарны тандалтын төслийн командын газар болон Чан Э-5 тандагч аппаратын үүрэгт ажилд оролцсон бүх хамт олонд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

     Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Чан Э-5 тандагч аппарат Хятадын хамгийн төвөгтэй, дээд шинэ технологийн сансрын системийн төслийн хувьд Хятад улс анх удаа харь гарагийн огторгуйн дээжийг авч буцаж ирэх үүргийг биелүүлсэн байна. Энэ бол үндэсний хэмжээний шинэ хэлбэрийн тогтолцооны давуу талыг ашиглан бэрхшээлийг даван туулах замаар олсон бас нэгэн том ололт амжилт юм. Улмаар Хятадын сансар судлалын салбарт томоохон алхам хийсний бэлгэ тэмдэг болж, хүн төрөлхтний сарны гарал үүсэл, нарны системийн хувьслын талаарх шинжлэх ухааны ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл