
Энэ сарын 27-ны үдээс өмнө Батлан Хамгаалахын Их Сургуульд цэргийн дээд сургуулиудын захирлуудын хамтын сургалт эхлэв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон чухал үг хэллээ. Тэрээр ХКН-ын Төв хороо болон Цэргийн Төв Зөвлөлийг төлөөлж, цэргийн дээд сургуулиудын захирал нар болон цэргийн боловсролын салбарын нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ хүргэсэн юм.

Дарга Ши Жиньпин:
- Цэргээ хүчирхэгжүүлэхэд чадвартанд түшиглэх хэрэгтэй. Шинэ цаг эриний цэргийн боловсролын чиглэлийг бүх талаар хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчнээр цэргээ хүчирхэгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлэн, цэргийн дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, чадварлаг боловсон хүчин хүмүүжүүлэх явдлыг нэн өндөр байранд тавьж, ур чадвар бүрдсэн чансаатай, мэргэжлийн мөртөө шинэ хэлбэрийн цэргийн чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэлээ.
