Үхэр жилийн цагаан сарын өмнөхөн Хятад улсын олон саяар тоологдох иргэд цагаан сарын бэлтгэл хангаж буй үед Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын баруун бүсийн Гүйжөү мужид ажиллав. Гүйжөүд ажиллах үедээ Ши Жиньпин хэлэхдээ, бид хүч сэтгэлээ нэгтгэн чармайн ажиллаж, нэгэн зорилтыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
2-р сарын 5-ны үдээс хойш, Ши Жиньпин Гүй-Ян хотод Гүйжөү мужийн захиргааны ажлын хариу мэдүүлэлтийг сонсож, чухал үг хэлэв. Тэрээр онцлохдоо, инновацийн хөгжил нь хөгжлийн шинэ байдлыг бий болгох зайлшгүй сонголт юм. Хөгжлийн шинэ байдлыг бий болгох ажилд хүч тавьж, их өгөгдөл болон бодит эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог ахиулах хэрэгтэй гэв.
6 жилийн тэртээ Гүйжөү ажиллахдаа Ерөнхий нарийн бичгийн дарга Хуамао тосгонд хэлсэн үг нь ард иргэдийн сэтгэлд шингэсэн байдаг. Тэрээр: Намын төв хорооны бодлого сайн эсэх нь ард иргэдийн баяртай байгаа юу, гунигтай байгаа юу гэдгийг харах ёстой гэсэн байдаг. Энэ удаад Гүйжөүд ажиллах үеэр тэрээр онцлохдоо, ард иргэддээ үр өгөөжтэй ажиллах эсэхийг улс төрийн ажлын амжилттай холбох ёстой. Байгууллага нэгжүүд цагаан сарын үйлчилгээг баталгаажуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэв.
