solongonews
Путин Ван И-г хүлээн авч уулзав
2019-05-14 16:19
Орон нутгийн цагаар 05-р сарын 13-нд Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ын сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.

Путин Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлж байгаагаа Ван И-гээр уламжлаад, Хятад улс Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ. Путин: - Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа бол Оросын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болно. Өнгөрөгч сард би Ши Жиньпин даргатай амжилттай уулзаж, Евро-Азийн эдийн засгийн холбоо болон Бүс ба зам санаачилгыг уялдуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Ши Жиньпин дарга 06-р сард Орост төрийн айлчлал хийж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхийг хүсч байна гэжээ.

Ван И Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг уламжилж, ерөнхийлөгч Путиний Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалт амжилттай болоход чухал хувь нэмэр оруулсныг дээд хэмжээнд үнэлсэн байна. Ван И: Би энэ удаа Орост айлчилж гадаад хэргийн сайд Лавровтой Ши Жиньпин даргын 6-р сард Орост төрийн айлчлал хийхэд бэлтгэл хангаж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Ши Жиньпин даргын айлчлал хоёр талын харилцааг шинэ шатанд гаргаж, Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ эринд оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл