Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 07-нд Тажикстаны ерөнхийлөгч Рахмонтой утсаар ярилаа.
Ши Жиньпин Тажикстаны тусгаар тогтносон 30 жилийн ойд баяр хүргээд "Өдгөө Хятад, Тажикстаны харилцаа түүхийн хамгийн өндөр түвшинд байна. Хоёр тал өөр өөрийн амин чухал ашиг сонирхол болон анхаарал тавьж буй асуудлын талаар харилцан эрс дэмжиж буй өндөр түвшний стратегийн харилцан итгэлцлийг харуулж байна. Хоёр тал цар тахалтай тэмцэх талаар нягт хамтран ажиллаж, хүчээ нэгтгэсэн сайн хөршийн найрамдлыг харуулсан юм. Хоёр орон итгэн найдаж болох найдвартай түнш юм. Ирэх жил хоёр тал дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойг угтан авах болно. Хятадын тал Тажикстаны талтай хамтдаа баялаг агуулгатай хөгжлийн хамтын цогц байгуулж, аюулгүйн бат бэх хамтын цогц байгуулж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутгийн энх тайван хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.
