solongonews
Ши Жиньпин Саудын Араб улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ
2022-12-08 09:51
Ши Жиньпин Саудын Араб улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тухайн бүсийн цагаар 12-р сарын 07-ны өдрийн үдээс хойш тусгай онгоцоор Эр-Риядад очлоо. Тэрээр тус улсын хаан Салман бин Абдул Азиз Аль Саудын урилгаар Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт, Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Араб улсад төрийн айлчлал хийж байна.

Ши Жиньпиний тусгай онгоц Саудын Арабын агаарын хилд нэвтэрсний дараа Саудын Арабын Агаарын цэргийн хүчний хамгаалалтын дөрвөн тусгай онгоц түүнийг дагалдан угтан авав. Тусгай онгоц Эр-Риядын агаарын бүсэд орсны дараа "Саудын бүргэд" нэртэй протоколын зургаан харуулын онгоц дагалдан ниссэн байна.

Ши Жиньпин бичгээр мэндчилсэн үгэндээ “Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Саудын Арабын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье. Хятад, Саудын Араб дипломат харилцаа тогтоосон 32 жилийн турш, хоёр талын стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрлээ. Ялангуяа 2016 онд хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хаан Салман тантай хамт Хятад, Саудын Арабын харилцааг дорвитой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээсэн төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулсан юм. Айлчлалын үеэр тантай, мөн хаан ширээ залгамжлагч агь Хунтайж Мохаммед нартай хоёр талын харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр талын харилцааны хөгжлийн чиг хандлагыг хамтаар төлөвлөх болно. Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт, Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Арабын орнууд болон Персийн булангийн орнуудын удирдагчидтай хамтран ажиллаж, Хятад, Араб, Хятад, Персийн булангийн орнуудын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэн хүлээж байна" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл