
"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил болсон 2021 онд цар тахлын нөлөө дэлхий дахинд газар авч байгаа хэдий ч “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт идэвхтэй ахицтай болсон байна. 2021 оны эхний хагас жилд Хятад улсын "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдаа 824.55 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны мөн үеийнхээс 37.9 хувиар нэмэгдсэн байна. Үүний дагуу Хятад улсын эдгээр орнуудад хийсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ оны 01-ээс 08-р саруудад банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 12.89 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны мөн үеийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн байна.
Нигерид Хятадын аж ахуйн нэгжийн дизайн хийж байгуулсан анхны төмөр зам болох Лагос-Ибадан чиглэлийн төмөр зам нь Нигерийн хамгийн том хот Лагост орчин үеийн төрөм замгүй түүхийг эцэслүүлснээр барахгүй тухайн нутгийн зам харилцааны түгжрэлийг үр ашигтай зохицуулан, ложистик болон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна.
Хятад улсын зам төмрийг Индонезийн Жакарта хотод тээвэрлэн аваачиж, Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын байгуулалтын зам төмрийг гагнах, тавих ажил тал бүрээр эхэлсэн байна.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал тавцан болсны хувьд “Бүс ба зам”-ын байгуулалт нь Хятад улс үүрэг хариуцлага ухамсарлан практикт хэрэгжүүлж байгааг харуулсан байна. Энэ он гарснаас хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин БөАо-гийн Азийн чуулга уулзалтын үеэр эрүүл мэндийн хамтын ажиллагаа, дэд бүтцийг харилцан холбох, ногоон хөгжил, нээлттэй багтаамжтай түншийн харилцаа тогтооно гэж хэлснээс “Бүс ба зам” Азийн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын албан ёсны бус уулзалт дээр дэлхийн болон Ази Номхон далайн олон оронтой хамт харилцан ашигтай хамтын ажиллагааг биелүүлнэ гэж олон удаа хэлсэн байна. Ши Жиньпин даргын санаачилгатайгаар “Бүс ба зам”-ын байгуулалт сүүлийн жилүүдэд чансаатай хөгжиж байна.
“Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлээд найман жил болж байна. Энэ хугацаанд улам олон орон уг санаачилгад идэвхтэй оролцож байна. Одоо болтол 172 орон, олон улсын байгууллага Хятад улстай “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талт хамтын ажиллагааны 90 гаруй механизмыг ахиулсан байна. Найман жилийн турш, “Бүс ба зам” дагуух орнуудын дэд бүтцийн барилга байгуулалт тасралтгүй гүнзгийрч, олон улсын дэд бүтцээр харилцан холболдсон байдал эрчимжиж, хамтын ажиллагааны олон төслүүд хэрэгжиж эхэлсэн байна.
Олон улсын далайн тээвэр цар тахлын нөлөөгөөр хүндрэлтэй болж байгаа үед Хятад-Европын галт тэрэг гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тэргүүн сонголт болж байна.
Энэ он гарснаас хойш Хятад-Европын галт тэрэг эрчимтэй нэмэгдэж ирлээ. 05-р сараас хойш дөрвөн сар дараалан сар бүр 1300 цуваа хөдөлж, боомтоор шуурхай нэвтрэх болсон байна. “Бүс ба зам” дагуу шуурхай нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүн нь цахим худалдааг дайчилсан байна. Одоо Хятад-Европын галт тэрэг 73 маршрутаар Европ тивийн 23 орны 170 гаруй хотод хүрч байна. Энэ нь дэлхийн хангамжийн цуваа болсон бөгөөд цар тахалтай тэмцэх зангилаа тээвэр болсон байна.
Одоо Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнуудын худалдаа тасралтгүй гүнзгийрч, 2013 оноос 2020 онд барааны худалдаа 9.2 их наяд ам долларт хүрсэн байна.
2030 онд “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах нь 7.6 сая хүнийг ядуурлаас ангижруулж, 32 сая хүнийг дунд зэргийг ядуу байдлаас гаргах болно гэж Дэлхийн банк саяхан тайлан нийтэлж тэмдэглээ.

