Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 30-нд Бээжинд цахимаар "Их 20"-ийн удирдагчдын 16-р дээд хэмжээний уулзалтын эхний үе шатны хуралд оролцож, чухал үг хэлэв.
Ши Жиньпин дэлхийн вакцины хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлэв:
Нэг. Вакцины шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлж, вакцин үйлдвэрлэгч компаниудыг хөгжиж буй орнуудтай хамтарсан судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл хийхийг дэмжих.
Хоёр. Төв голч, шударга ёсыг эрхэмлэн, хөгжиж буй орнуудад вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэвшүүлсэн 2022 оны вакцинжуулалтын дэлхийн зорилтыг хэрэгжүүлэх.
Гурав. Дэлхийн худалдааны байгууллагаас вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөх тухай шийдвэрийг эрт нэгэн өдөр гаргахыг дэмжиж, вакцин үйлдвэрлэгч компаниудыг хөгжиж буй орнуудад технологи дамжуулахыг дэмжих.
Дөрөв. Вакцин, түүхий эдийн худалдааг жигд явуулахын тулд хил дамнасан худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Тав. Бүх төрлийн вакцинд шударга хандаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын вакциныг яаралтай хэрэглэх жагсаалтад үндэслэн вакциныг харилцан хүлээн зөвшөөрөхийг дэмжинэ.
Зургаа. Дэлхийн вакцины хамтын ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ялангуяа хөгжиж буй орнуудын вакцин авахад дэмжлэг үзүүлэх.
Ши Жиньпин басхүү:
Цар тахал дэлхий нийтэд, ялангуяа хөгжиж буй орнуудад олон хямрал авчирсан бөгөөд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй сорилтод тулгарч байна. Хүнээ хүндэтгэж, дэлхийн хөгжлийн шударга, үр дүнтэй, хүртээмжтэй байдлыг дээшлүүлж, аль нэг улс орныг ардаа орхихгүйн төлөө шаргуу ажиллах ёстой гэж тэмдэглэсэн байна.
Тэрээр мөн:
Дэлхий дахинд гарч байгаа зуун жил тохиолдоогүй томоохон өөрчлөлт болон цар тахлын өмнө "Их 20" олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болохын хувьд зохих хариуцлагаа үүргэлэж, хүн төрөлхтний ирээдүй, ард түмний аж жаргалын төлөө нээлттэй, багтаамжтай, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах ёстой гэж цохон тэмдэглэв.
Дарга Ши Жиньпин:
- Ромыг нэг өдрийн дотор бариагүй. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоход дэлхийн бүх улс орнууд тасралтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Зам нь саадтай бөгөөд урт боловч явж байж хүрч чадна. Бид нэгдэж, тахлын мананг аль болох хурдан арилгаж, сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Одоогийн байдлаар Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум 600 сая гаруй тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ онд гадаадад 2 тэрбум гаруй тун вакцин нийлүүлнэ. Хятад улс 16 оронтой хамтарсан вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд мөн 30 улстай "Бүс ба Зам" вакцины түншлэлийн санаачилгыг эхлүүлж байна. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын вакцины хүртээмжийг сайжруулж, дэлхийн вакцины хамгаалалтад нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж онцлон тэмдэглэжээ.
