
21-нд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үргэлжлэн Шаньдүн мужийн Дүн Ин хотод ажилласан байна. Ши Жиньпин нутгийн иргэд, газрын тосчид, эрдэм шинжилгээний ажилтнуудыг эргэн үзэж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлж, цаашдын хөгжил дэвшлийн талаар ярилцсан байна.

21-ний үдээс өмнө Ши Жиньпин дарга Дүн Ин хотын Кэн Ли бүсийн Ян Мяо дүүрэгт ажиллаж, Хатан голын эрэг болон үерийн агуулах хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байдалтай танилцав.

Ян Мяо дүүрэг нь Хатан голын далан дагуух 11 тосгоныг хамарч, энэ нь Хатан голын анхны үерийн агуулах хавьд орогнож байсан хүмүүсийн үйлдвэрлэл, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор байгуулагдсан шинэ хэлбэрийн дүүрэг юм. Ши Жиньпин дүүргийн иргэдэд хандан хэлэхдээ:
нүүлгэн шилжүүлэлтийг бүх талаар хийж байгаа нь томоохон үйл хэрэг юм. Хүн бүр амар амгалан, сэтгэл хангалуун ажиллаж амьдран, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлсийг үргэлжлүүлэн урагшлуулж байгааг харахад сэтгэл үнэхээр таатай байна гэжээ.

