
Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятадын Коммунист Намын Төв Хорооноос анх удаа тус намын дээд өргөмжлөл "07-р сарын 01-ний медаль"ий-г гардууллаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр (29) Ардын Их Хурлын ордонд боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "07-р сарын 01-ний медаль"-ийг өөрийн биеэр гардуулж, чухал үг хэлсэн байна.
БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооноос гаргасан мэдээнээс үзвэл "07-р сарын 01-ний медаль" нь нам, ард түмэнд онцгой хувь нэмэр оруулж, оюун санааны үнэт баялаг бүтээсэн ХКН-ын зарим гишүүдийг шагнах зорилготой юм. Эхний ээлжид 29 хүнд уг медалийг гардуулжээ.
