“Өглөө эртлэн босч, эхний аяга кофегоо гартаа барих үед кофены анхилуун үнэр цайны нутаг Хятадаас ирсэн гэдгийг төсөөлөхийн аргагүй байж мэднэ. Харин энэ аяга кофе Хятадын кофены фермерийн хувь заяаг өөрчилж байж мэдэх юм.” Энэ бол сүүлийн үе барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн цацагдсан богино хэмжээний кино “Аяга кофе-д байгаа ядуурлаас ангижирсан үлгэр” дэх нэгэн мөр бадаг юм. Тус богино хэмжээний кинонд танилцуулсан мэтээр 2020 онд зөвхөн Хятадын Юнь Наний Пү Эр хэмээх жижигхэн хотод 600 мянга орчим хүн ядуурлаас ангижирсан байна. Энэ нь Люксембургийн нийт хүн амтай тэнцэхүйц юм. Үүнд оруулсан Юнь Наний жижигхэн кофены үрийн хувь нэмэр бага бус юм.
Усны дусал нь нарны туяаг зүг бүрт цацруулж чаддаг. Энэ онд Хятад улс шинэ коронавирусийн уушгины халдварын дайралтыг туулж, туйлын ядуу болон нийтээрээ ядуу бүсийг товлосон цагтаа ядуурлаас ангижруулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлснээр дэлхийн ядуурлыг бууруулахад оруулсан хувь нэмэр 70 хувиас давсан байна.
“Ард иргэдийг сайн сайхан амьдруулах бол бидний аливаа ажлын эхлэл болон зорилт юм.” Хятад улс ядуурлаас ангижрах талаар чухал том ялалт байгуулах гол хөдөлгөгч хүчийг Хятад улсын дарга Ши Жиньпин бий болгосон байна. Түүнчлэн Хятад улс ядуурлыг оновчтой бууруулах бодлого хэрэгжүүлж, “Ядуурлын үндэс”-ийг хайн олж, байдалд нь тохируулан засаж, зорилтод ажиллагаа өрнүүлсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш:
- Ядуурлыг оновчтой бууруулах бодлого бол туйлын ядуу хүн амд туслан 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн том зорилгыг биелүүлэх цорын ганц зам суваг юм. Хятадын туршлага нь хөгжиж буй бусад оронд хэрэгтэй лавлагаа хангаж болох юм гэж хэллээ.
Өдгөө шинэ коронавирусийн уушгины халдвар дэлхий нийтэд тархсаар байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс нийтэлсэн тайлангийн дагуу 2020 онд дэлхийд даяар дахин 100 сая орчим хүн туйлын ядуу байдалд орж магадгүй байна. Хүн төрөлхтний хамгийн харанхуй мөчид Хятад улс туйлын ядуурлыг арилгах зорилтоо товлосон цагтаа биелүүлсэн нь хүн төрөлхтөн ядуурлыг арилгахад итгэл, хөдөлгөгч хүч сэлбэх болно. Харин Дэлхийн Банкны тайлангийн дагуу Хятадын дурдсан “Бүс ба зам” санаачилга нь 7 сая 600 мянган хүн туйлын ядуурлаас ангижирч, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас ангижрахад туслах болно гэж урьдчилан төсөөлсөн байна.
Ядуурлаас ангижрах нь төгсгөлийн цэг биш, харин Хятадын ард түмэн хамтдаа баяжихын шинэ эхлэл болно. Тэрхүү тэнгис гэтлэн анхилуун үнэрээ дөрвөн зүгт цацсан Юнь Наний кофены цаана, Хятадын ард түмэн улам дэгжин мандах өдрүүд бий. Басхүү Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах салбарыг урагшлуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дэмжих шинэ хуудас болно.
