solongonews
Ши Жиньпин дарга Гайана улсын ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-03-17 15:43
Дарга Ши Жиньпин Гайана улсын ерөнхийлөгчтэй утсаар ярив.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 16-ны орой Гайана улсын ерөнхийлөгч Алитай утсаар ярьлаа.

Ши Жиньпин дарга Хятад болон Гайана хоорондоо хол ч гэсэн урт удаан хугацааны нөхөрлөлтэй. Дипломат харилцаа байгуулснаас хойш хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Өнгөрсөн жил коронавирусын халдвартай тулгарсан ч Хятад, Гайана улсын хоёр талт худалдаа өсөн нэмэгдэж, маш том нөөц хүчтэй байгаагаа харуулсан байна. Өдгөө хоёр орон хөгжлийн чухал шатандаа оршиж, өргөн уудам ирээдүй болон том боломжтой нүүрлэж байна. Ирэх жилд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр тал боломж болгож, тус тусын ашиг сонирхол болон том чухал анхаарлаар харилцан үнэнхүү хүндэтгэн харгалзаж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахыг дэмжинэ. Эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ажиллагааны маш том амжилт тогтоож, Хятад, Гайана улсын харилцааг ахиулан шинэ шатанд гаргах ёстой. Гайана улстай шинэ коронавирусын вакцины хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Гайана улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үргэлжлэн чадлын хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж онцолсон байна.

    Али:

 - Өнөөдөр миний бие болон Гайана дахь улс төрийн чухал намуудын удирдагчид, сайд нар Ши Жиньпин даргатайтай утсаар ярьж, цар тахлын эсрэг тэмцэхэд Гайана улсад өгөөмөр туслалцаа үзүүлж байгаад Хятад улсад талархал илэрхийлэв. Хятад улс дэлхий нийтэд тулгарсан олон асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндөрөөр үнэлж байна. Гайана болон Хятадын түншийн харилцаа бат бэх хэвээр байсаар. Гайанагийн тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадыг Гайанагийн үндэсний хөгжлийн үйл явц дахь хамгийн чухал түнш гэж үзэж, хоёр нам, хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэхэд бэлэн байна. Гайанагийн тал Хятад улстай “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг бэхжүүлж, дэд бүтэц зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Талуудын харилцаа өдөр ирэх тусам бат бэх болно гэдэгт би итгэлтэй байна. Гайана Хятад болон Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэгийн хоорондын харилцааг хөгжүүлэхийг дэмжихэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл