solongonews
Ши Жиньпин Анхан шатны удирдах боловсон хүчин, нийт иргэддээ мэндчилгээ дэвшүүлжээ
2023-01-18 22:51
Ши Жиньпин дарга Анхан шатны удирдах боловсон хүчин, нийт иргэддээ мэндчилгээ дэвшүүлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 18-нд Бээжингээс Хятадын олон газрын Анхны шатны удирдах боловсон хүчнүүд болон энгийн иргэдтэй цахимаар холбогдож, сар шинийн мэндчилгээг урьдчилан дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.

Цагаан сарын баяр дөхөж байгаа учир бүх улс даяар баярын уур амьсгалаар дүүрнэ. 01-р сарын 18-ны өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын зүүн танхимд Хармөрөн, Фүжянь, Шиньжян, Хэнань, Бээжин, Сичуань зэрэг муж хотын шатны удирдах боловсон хүчнүүд, иргэдтэй цахимаар холбогдож, мөн эмнэлгийн эмч сувилагч, ахмадын асрамжийн газар, эрчим хүчний хангамжийн байгууллагын ажилтнууд, өндөр хурдны төмөр замын буудлуудын ажилчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний жижиглэн худалдаачидтай цахимаар холбогджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл