Тайланд Таммассатын их сургуулийн Зүүн Ази судлалын институтийн захирал асан Стифер Орн Крулатикен сурвалжлагчид өгсөн онцгой ярилцлагадаа "Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон мөртөө Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахинд эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр юм. Хятадын дарга Ши Жиньпин энэ оны 11-р сард болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) эдийн засгийн удирдагчдын 29 дэх удаагийн албан бус уулзалтад оролцож, чухал илтгэл тавьж, Ази, Номхон далайн орнуудын хамтын ирээдүйтэй хамт олныг байгуулж, Ази, Номхон далайн хамтын ажиллагаанд шинэ алдар сууг бий болгохын төлөө хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм" гэжээ.
Крулатикен хэлхэдээ "Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өндөр түвшин, өргөн цар хүрээтэй, хамгийн нөлөө бүхий механизм болох АПЕК нь хамтын ажиллагааны анхны зорилгыг баримталж, эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн түвшинг дээшлүүлж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлал, хөнгөвчлөх үйл ажиллагааг дэмжих ёстой" гэжээ.
Энэ жилийн АПЕК-ийн хурлын сэдэв нь "Нээлттэй байдал, уялдаа холбоо, тэнцвэр" юм. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь уялдаа холбоо, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг дэмжсэн гэж Крулатикен үзэж байна. Мөн энэ нь Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бусад орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд маш ашигтай юм. Тайландын эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч оруулахын тулд Тайланд-Хятадын төмөр зам аль болох хурдан нээгдэнэ гэж Тайландын ард түмэн найдаж байна.
Крулатикен Хятадтай маш эрт холбоотой болжээ. Тэрээр "Би 1996 онд анх Хятадад очоод Бээжинг сонирхох олон газарт очсон. Хамгийн сэтгэлд хоногшсон газар бол Бээжингийн хааны ордны музей, Тяньтань цэцэрлэгт хүрээлэн байж үүнээс эхлэн Хятадын гүн гүнзгий уламжлалт соёл таалагдаж эхэлсэн" гэжээ.
Хятадад хийсэн энэ аялал нь мөн Круратикенд ирээдүйд Хятад хэл суралцах үрийг суулгасан байна.
2010 оноос Круратикен Хятадад хэд хэдэн удаа очсон. Тэрээр "Хятадын Коммунист Нам нэгдэж, Хятадын ард түмнийг янз бүрийн хүндрэл, аюулыг даван туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн ололт амжилтад хүргэсэн бөгөөд Хятад улс олон улсын хүрээнд улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр Хятадын нүүр царай өдөр ирэх тусам өөрчлөгдөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замын ирээдүй илүү тод болж байна" гэжээ.
Круратикен мөн хэлэхдээ "Хятадын хөгжлийн түүх Тайландын залуу үеийнхнийг сэтгэлийг татсан. Тайчууд Хятад хэлний талаар суралцаж, Хятадын талаар илүү ихийг мэдэж авах нь улам бүр нэмэгдэж байна" гэжээ. Тайланд үндэсний боловсролын системдээ Хятад хэлийг оруулсан байна. Одоогийн байдлаар Тайландад 2000 гаруй сургууль Хятад хэлний хичээл нээж, 2 сая гаруй оюутнууд Хятад хэлийг суралцаж байна. Тайландын их дээд сургуулиудын төв элсэлтийн системээс авсан статистик мэдээнээс харахад 2022 онд Тайландын ахлах сургуулийн 7500 орчим сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр Хятад хэлний шалгалтыг сонгосон байна.
Круратикен:
- Тайланд, Хятад улс ойр дотно, найрсаг хөршүүд бөгөөд хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлөө хадгалагдсан байна. Бид хоёр орны ард түмний зүрх сэтгэлийн хоорондын зайг үргэлжлүүлэн нарийвчилж, Тайланд, Хятадын нөхөрлөлийг хөхиүлэн дэмжих ёстой гэжээ.
