Ли Кэчян Панкантай утсаар ярьж Лаосын Засгийн газрын Ерөнхий Сайдаар сонгогдсонд нь баяр хүргэлээ. 03-р сарын 23-нд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лаос улсын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тхун Лунтай утсаар ярьж, Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.
Дарга Ши Жиньпин баярын мэндчилгээндээ “Хятад, Лаос бол уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд юм. Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр нам, хоёр улсын харилцаа салхи, давалгааг даван туулж, цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхэжсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Лаосын уламжлалт найрамдал шинэ хөгжилд хүрч, стратегийн харилцан итгэлцлийг сайжруулан, ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ алхам хийж, хоёр талын харилцаа хувь тавилангийн хамтын цогцыг байгуулах шинэ цаг эринд оржээ. Өнгөрсөн жилээс бид “COVID-19”-ийн эсрэг тэмцэх ажилд хамтран ажиллаж, Хятад, Лаосын хувь тавилангийн хамтын цогцын үзэл баримтлалыг тод тайлбарлаж, ах дүүгийн найрамдлыг бэхжүүлж, гүнзгийрүүлэв гэсэн байна.
Ши Жиньпин дарга: “Өнөөгийн дэлхий ертөнц зууны турш үл тохиох томоохон өөрчлөлтүүдтэй нүүр тулж байна. Хятад, Лаосын харилцаа өнгөрсөн ба ирээдүйг холбосон чухал үе шатанд байна. Би Хятад, Лаосын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Тонглун ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын даргатай хамтран ажиллаж, Хятад, Лаос хоорондын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байна. Мөн хоёр орны ард түмний аз жаргал, сайн сайхан байдал, найрамдлыг нэмэгдүүлж, Хятад, Лаос хоёр улсын хувь тавилангийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг шинэ өндөрлөгт тасралтгүй гаргахыг ахиулахад бэлэн байна” гэж цохон тэмдэглэжээ.
Мөн тухайн өдөр Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Панканд цахилгаан илгээж, Лаосын Засгийн газрын ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэлээ. Мөн Ерөнхий сайд Панкантай хамтран ажиллаж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй төгөлдөржүүлж, Хятад, Лаосын хувь тавилангийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй шинэ ахиц дэвшилд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
