2021 оны 10-р сарын 21-нд Ши Жиньпин Дүн Ин хотын Кенли бүсийн Дүнжи суурины Янмяо хороололд хүрэлцэн очиж, Хатан голын эрэг болон үерийн агуулах хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ажилтай танилцав.

1970-аад онд Хатан голын доод урсгалын үерээс урьдчилан сэргийлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хатан голын өмнөд хэсгийг өргөтгөх төслийг улсаас зөвшөөрч, Хатан голын даланг өмнөш өргөтгөн барьж, хоёр далангийн хоорондох голыг өргөсгөж, нийт талбай нь 123 хавтгай дөрвөлжин километр болсон байна.

Цаг үе хөгжихийн хэрээр хуучин байшин сав нь хүмүүсийн өсөн нэмэгдэж буй амьдралын хэрэгцээг хангаж чадахгүй болсон тул тухайн орон нутгаас хөдөө тосгоны шинэ хэлбэрийн дүүргүүдийг төлөвлөн байгуулсан байна. Үүний дотор Янмяо дүүргийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд барилгаа дуусгасан бөгөөд энд цөмөөрөө төвлөрөн нүүж ирэн суурьшсан байна, энэхүү дүүрэгт орон сууцны 82 барилга, 1446 байшин байгаа ба 4792 хүн ам бүхий1535 өрх оршин сууж байгаа ажээ.

Өнөөгийн Янмяо дүүрэг нь айл өрхүүдэд төвлөрсөн халаалт, байгалийн хий, төвлөрсөн бохирын цэвэрлэгээг нэвтрүүлж, нийтийн үйлчилгээний төвүүд, ахмад настны зоогийн газар, залуучуудын гэр зэрэг нийтийн үйлчилгээний байгууламжаар тоноглогдож, үйлчилгээний удирдлагын 6 сүлжээ байгаа ба зөрчил маргааныг төрөлжүүлэн шийдвэрлэх төвийг байгуулсан байна.
