solongonews
Хятадын эдийн засаг ногоон ба бага нүүрстөрөгчийн өөрчлөлтөд хүчин чармайлтаа үзүүлсээр байх болно
2020-11-05 16:59
Хятадын эдийн засаг ногоон ба бага нүүрстөрөгчийн өөрчлөлтөд хүчин чармайлтаа үзүүлсээр байх болно



Экологийн орчныг сайжруулах зорилгоор Шаньси мужийн Шуожоу хотын Юү- Иү шянь нь мод тарих, ойжуулах ажлыг үргэлжлүүлэн хийжээ.Одоо тус шяны ойн бүрхэвч 55% -д хүрч, цөлжсөн газрын 99% -ийг үр дүнтэй хяналтандаа авчээ. Зураг бол Юү- Иү шянь үзэсгэлэнт газрууд

 
Их Британийн радио нэвтрүүлгийн корпорациас мэдээлэхдээ Хятадын идэвхтэй мод тарих бодлого нь тус улсын цаг уурын нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадад ногоон ургамал нэмэгдсэн нь бүгдэд илт харагдаж байна гэв.
Австралийн санхүүгийн тойм сонинд, Хятадын 40 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй 1 тэрбум модны төсөл дэлхийд үлгэр жишээ боллоо гэж мэдээлэв. Жил бүрийн хавар төрийн албан хаагчид, багш сурагчид, компанийн ажилтнууд мод тарих нэгдсэн арга хэмжээнд оролцдог. Хятад улс ойжуулах ажил амжилттай хэрэгжиж байна. НАСА-гийн хиймэл дагуулын зургуудад Хятад улс ойжуулалтын чиглэлээр дэлхийд хэдийнээ тэргүүлж байгааг нотолж байна гэв.
Хятад улс ойжуулалтын чиглэлээр сүүлийн жилүүдэд гайхалтай үр дүнд хүрсэн. 2018 оны байдлаар, Хятадын ой модны хамрах хүрээ 22.96% хүрч, сүүлийн 50 жилд 10.2% -иар өссөн байна. Өнөөгийн байдлаар Хятад улс 220 сая га ой, 17.56 тэрбум шоо метр ойн нөөцтэй бөгөөд газар нутаг, нөөц нь 30 гаруй жилийн хугацаанд "хоёр дахин өссөн" амжилтанд хүрч, дэлхийн ойн нөөцийн хамгийн их өсөлттэй орон болжээ.
Их Британийн "Байгаль · Тогтвортой хөгжил" сэтгүүлээс гаргасан судалгаагаар НАСА-гийн хиймэл дагуулын мэдээллээс харахад 2000-2017 оны хооронд дэлхийн шинээр нэмэгдсэн ногоон талбайн 25 гаруй хувь нь Хятадаас ирсэн болохыг харуулж байна. Оролцооны харьцаа нь дэлхийд эхний байранд ордог.

Ойн бүрхэвч, нөөцийн хэмжээ тасралтгүй сайжирч байгаа нь экологийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн түлхэц болсон. Хятад мод тарих, ойжуулах нь ард иргэдийн сайн сайханд тустай төдийгүй дэлхийн дулаарлыг хойшлуулах, дэлхийн экосистемийг хамгаалахад асар их үүрэг гүйцэтгэдэг. 2017-2019 онд НҮБ-аас "Дэлхийн хамгаалагчийн шагнал"-ыг Сайханба( сайхан далан гэсэн утгатай) ойн талбайн байгуулагч, Жэжян муж дахь "Мянган тосгоныг дууриал болгон, арван мянган тосгоныг шинэчлэх" төсөл, Шоргоолжны ойд өгсөн нь НҮБ-аас Хятад ойжуулж байгааг бүрэн нотолж байна.
Хятадын Коммунист Намын 19-р их хурлаас хойш, Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ажлын явц хурдацтай явагдаж байна.Иноваци, уялдаа холбоо, ногоон байдал, нээлттэй байдал, хуваалцах хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу Хятадын засгийн газар байгалиа хүндэтгэж, байгалиа дагаж, байгалиа хамгаалж, байгалийн экологийн аюулгүй байдлын хил хязгаарыг хадгалах болно. БНХАУ-ын засгийн газар мод тарих, ойжуулалт хийх ажлыг эрчимтэй хийж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд томоохон улс болох хариуцлагаа харууллаа.
Ойн хамрах хүрээ нь ойн арвин нөөц, экологийн тэнцвэрт байдлыг харуулдаг чухал үзүүлэлт юм. Ойн экосистемийн тогтвортой байдал нь дэлхийн экосистем ба биологийн олон янз байдлыг хамгаалахад тустай бөгөөд агаар мандал, ус, хөрсний буянт мөчлөгт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ой модны хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар Хятад улсын идэвхтэй хүчин чармайлт дэлхийн тогтвортой хөгжилд их хувь нэмэр оруулсан юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын 75-р Ерөнхий ассемблейн ерөнхий мэтгэлцээн дээр дэлхийд хандаж ёслол төгөлдөр амлалтаа хийж Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрч, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэхийг эрмэлзэж байна. Энэ нь Хятадын эдийн засаг ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжилд шилжинэ гэсэн үг юм.Энэ шилжилтийг хангахын тулд Хятад улс дараахь хоёр чиглэлээр хүчин чармайлт гаргаж болно.
Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний өөрчлөлтийг түргэтгэж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх. Нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулахын тулд анхдагч эрчим хүчийг сэргээгдэхгүй эрчим хүчээс сэргээгдэх эрчим хүч рүү аажмаар шилжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах үр дүнтэй арга юм. Үйлдвэрийн өөрчлөлт, аж үйлдвэрийн шинэчлэлд ижил тэгш анхаарал хандуулж байж л бид нийгэм, эдийн засгийн бүх системийн ногоон өөрчлөлтийг аажмаар хэрэгжүүлж чадна.
Хоёрдугаарт, ногоон хэрэглээг аажмаар ухамсарлах. Байгаль орчны бүхий л асуудлын үндэс нь хүрээлэн буй орчны байгалийн систем ба нийгэм-эдийн засгийн тогтолцооны зөрчил юм. Энэхүү зөрчлийг шийдвэрлэхийн тулд ногоон үйлдвэрлэл, хэрэглээг бодит болгож, эдийн засгийн тогтолцооны хөгжлийн загварыг өөрчлөх хэрэгтэй. Ногоон хэрэглээнд ногоон бүтээгдэхүүн худалдаж авах, хэрэглээний явцад гарч буй зан үйлийн өөрчлөлтөөр хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг хэрэглээний эцэст үйлдвэрлэлийн талбарт хамгийн их хэмжээгээр буцааж өгөх, бохирдуулагч бодисын ялгаралтыг бууруулах зэрэг орно. Өмнө нь байгаль орчны менежментэд бид хэрэглээ гэхээсээ илүү үйлдвэрлэлийг чухалчилж, нүүрстөрөгч багатай хөгжил, өөрчлөлтөд хүрэхийн тулд хэрэглээний салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтанд анхаарлаа хандуулах ёстой.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл