
Ардын Их Хурлын ордонд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 07-р сарын 17-нд 2019 оны Гадаадад суугаа дипломат албан тушаалтнуудын ажлын хуралдаанд оролцсон бүх элчин сайд, дипломат албан тушаалтнуудыг хүлээн авч уулзан, Намын төв хорооны өмнөөс хуралд халуун баяр хүргэж, гадаадад ажиллаж буй бүх дипломат ажилтнуудад дотны мэндчилгээ дэвшүүлэв
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И уулзалтад оролцож, хуралд үг хэллээ. Хурлаар өнөөгийн олон улсын байдал ба Хятадын хөгжлийн оршиж буй түүхэн үе шатыг гүнзгий задлан шинжилж, анхны зорилгоо үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны удирдлагаар Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалаар жолоодлого болгох. Гадаад ажлын тухай Намын төв хорооны чухал тохируулалтыг тууштай хэрэгжүүлж, хичээн ажиллаж, идэвхтэй хүчин зүтгэл гарган, шилдэг ажлын үр бүтээмжээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан, "Хоёр 100 жил" -ийн төлөвлөгөөг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн сэргээн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд маш их нэмэр хандив оруулах шаардлагыг дипломат албан тушаалтнуудад тавьсан байна.
