Төвийн хөдөө тосгоны ажлын хурал 12-р сарын 28, 29-нд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавьлаа. Дарга Ши Жиньпин илтгэлдээ: Хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтдоо хүрэхээр хичээн урагшилж буй түүхийн чухал үед ядуурлаас ангижруулсан тэмцлийн үр бүтэмжийг бататган цаашид хөгжүүлж, хөдөө тосгон сэргэн хөгжихийг бүх талаар нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэсгэх нь нийт нам дээд хэмжээнд чухалчлах шаардлагатай, ерөнхий чиг хандлагад холбогдох чухал асуудал юм. Нийт нам хөгжлийн шинэ үе шатанд “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлыг сайтар хийхийн чухал бөгөөд тулгамдсан шинж чанарыг заавал бүрэн гүйцэд таньж, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын асуудлыг нямбай сайтар шийдвэрлэхийг нийт намын ажлын чухлаас чухал байранд тавьж, нийт нам болон нийгэм нийтийн хүчийг дайчлан хөдөө тосгоны хөгжлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй өндөр чанар, өндөр үр ашигтай хөгжих, хөдөө тосгоны нутагшилт суурьшил, үйлс эрхлэлтийн орчин сайжрах, тариачид баяжин чинээлэгжүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Төвийн хөдөө тосгоны ажлын хурал болов
2020-12-29 21:46
Төвийн хөдөө тосгоны ажлын хурал боллоо.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
