Хятадын Гадаад хэлний товчоо байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захиа илгээж, олон улсад уламжлах салбарт шаргуу ажиллаж байгаа Хятадын Гадаад хэлний товчооны бүх ажилтан ажилчид, Хятадын олон улсад уламжлах салбарыг дэмжиж буй гадаадын мэргэжилтэн, найз нөхөддөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин дарга баярын захиандаа: 70 жилийн турш Хятадын олон улсын хэвлэлийн групп Хятадын хөгжил өөрчлөлтийг гадаадад бүх талаар сурталчилж, гадаад, дотоодын найрсаг солилцоог идэвхтэй ахиулан, Хятадын амжилтад хүрсэн түүхийг сайтар ярих, Хятадын дуу хоолойг сайтар уламжлах зэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бичжээ.
Ши Жиньпин дарга: Шинэ нөхцөлд Хятад улс болон дэлхий дахины харилцаа холбоо өдөр ирэх тусам нягтарч байна. Хятадын Гадаад хэлний товчоо байгуулагдсаны 70 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, дэлхий дахинд шинэ эриний Хятад улсыг сайтар танилцуулж, Хятад улсыг үнэн бодитоор бүх талаар тусган харуулж, Хятад улс дэлхийжих, дэлхий дахин Хятад улсыг ойлгоход улам их шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж цохон тэмдэглэжээ.
