solongonews
Ши Жиньпин Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын хуралд баярын захидал илгээв
2023-03-27 08:29
Ши Жиньпин Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын хуралд баярын захидал илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 26-ны өдөр Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын 2023 оны жил тутмын хуралд баярын захидал илгээв.

Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форумын 2023 оны жил тутмын хурал мөн өдөр Бээжинд "Эдийн засгийн сэргэлт: Боломж ба хамтын ажиллагаа" уриан дор нээгдсэн бөгөөд тус хурлыг Төрийн зөвлөлийн Хөгжил судалгааны төвөөс зохион байгууллаа.

Ши Жиньпин дарга "Эдүгээ дэлхий дахины зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлт түргэсэж, хэсэг бүсийн зөрчил мөргөлдөөн хийгээд донсолгоо олонтаа гарч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөх хүч сулхан байна. Сэргэлтийг нэмэгдүүлэхэд нийтлэг ойлголт, хамтын ажиллагаа шаардлагатай. Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлснийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өргөн хүрээнд дэмжиж, эерэг хариу тусгалаа гаргаж байна. Хятад улс гадагш нээлттэй байлгах үндсэн төрийн бодлогоо цаашид баримтлан, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлж, Хятад улсын хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломжийг тасралтгүй бүтээх болно. Хятад улс дүрэм тогтоол, механизм, менежмент, стандарт зэрэг тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаа тогтвортой өргөтгөн, улс орнууд, талууд тогтолцооны шинжтэй нээлттэй боломжуудыг хамтдаа эдлэхийг урагш ахиулах болно" гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл