Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 24-д НҮБ-ын дэлхийн өгөгдлийн IV форумд баярын захидал илгээв.
Ши Жиньпин баярын захидалдаа "Тогтвортой хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн зайлшгүй сонголт юм. Эрчтэй ногоон эрүүл дэлхийн хөгжил бол нийт ард түмний нийтлэг хүсэл мөрөөдөл билээ. Хятад улс НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэгч бөгөөд дэлхийн улс орнуудтай хамтран зүтгэж, дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд олон улсын өгөгдлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, тус салбарт нээлттэй хамт хожих төлөв байдлыг бий болгон, улс орнуудын хамтын хөгжил дэвшлийг дэмжинэ" гэжээ.
НҮБ-ын дэлхийн өгөгдлийн IV форум мөн өдөр Жэжян мужийн Ханжөү хотноо нээлтээ хийв.
