solongonews
ӨМӨЗО-ы нүүрсний салбарын хуулиас зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэж байна
2021-04-14 11:00
ӨМӨЗО-ы нүүрсний салбарын хуулиас зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэж байна.

   “Хар алт” хэмээгдсэн нүүрс Өвөр Монголын хөгжилд чухал ач холбогдолтой. Өвөр Монгол бол дэлхий дээрх хамгийн том задгай нүүрсний нөөцтэй бүс нутаг бөгөөд бас Хятадын нүүрсний нөөцөөр хамгийн элбэгт тооцогдох муж орон юм. Орны хэмжээнд 12 аймаг, хотын 11 аймаг, хотод нь нүүрсний нөөцтэй.2000 оноос 2010 он хүртэл Өвөр Монголын эдийн засаг хөгжлөө олсон 10 жил байж, жилийн дунджийн ДНБ-ний өсөлтийн хурд 18 хувьд хүрсэн байна. Үүнд нүүрсний хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй.

Гэсэн хэдий ч Өвөр Монголын нүүрсний салбарт холбогдсон хууль зөрчсөн асуудал сүүлийн жилүүдэд тулгам болж, хар алтнаас үүссэн “хар” арилжаа хүмүүсийг цочирдуулж байв.

   Үүнтэй холбогдуулан Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дарга:

- Нүүрсний нөөц баялгийг ашиглаж авлига авбал эрт оройгүй хяналтад орно гэж онцолсон байна. 2020 оноос хойш ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврын дагуу хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэх тал дээр хичээн ажиллаж, Төвийн сахилга бат байцаах хороо болон хянан байцаах зөвлөлийн холбогдол бүхий бодлогыг хэрэгжүүлж, нүүрсний салбарын авлигын асуудлын “20 жилийн түүхийг шалгах” тусгай арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэхүү бодлого нь Өвөр Монголын нүүрсний салбарын “хорт хавдар”-т хагалгаа хийсэн үйлдэлтэй, “хар алт”-ны авлига, ялзралын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан байна.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл