Рэньминь Рибао сонин “Шинэ зуунд 05-р сарын 04-ний хөдөлгөөний үзэл санаанд шинэ эрч хүч нэмж, 05-р сарын 04-ний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэе” сэдэвт тэргүүн өгүүлэл 05-р сарын 04-нд нийтэлжээ.
Өгүүлэлд: Бид 100 жилийн замналыг ардаа орхиж, өнөөдөр 05-р сарын 04-ний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэн, 100 жилийн тэртээ амь хайргүй тэмцэж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлж байна. Өнөөгийн залуус нам, ард түмэн, агуу их энэ эриний итгэл найдварыг даана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өгүүлэлд: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 05-р сарын 04-ний хөдөлгөөний 100 жилийн ойн их хуралд илтгэл тавьж, 05-р сарын 04-ний хөдөлгөөний түүхэн ач холбогдлыг дээд зэргээр үнэлэн, шинэ эринд 05-р сарын 04-ний хөдөлгөөний үзэл санааг мандуулахын чухлыг тодорхой дурдаж, өнөөгийн залууст үнэтэй сургаал хайрласан нь залуусын цаг үетэйгээ зэрэг урагшлах идэвхийг нэмэгдүүлж, нам ба бүх улсын үндэстний ард түмэн, ялангуяа шинэ эриний залуусын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, улс орны орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
