solongonews
Ши Жиньпин Үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийг шагнан сайшаах хуралд оролцов
2019-09-30 11:20
Ши Жиньпин Үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийг шагнан сайшаах хуралд оролцов.

 Бүх Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийг шагнан сайшаах хурал энэ сарын 27-нд Бээжин хотод боллоо.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин уг хуралд оролцож үг хэлэв. Тэрбээр цохон тэмдэглэхдээ, “Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд бүх үндэстнүүд гар гараа атган, зэрэгцэн тэмцэж, хамтдаа зүтгэх ёстой. Хятадын үндэстнүүдийн хамтын үзэл ойлголтыг гол чиглэлээ болгож, намын үндэстний тухай онол, үндэстний тухай бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, хамтдаа эв нэгдэлтэй тэмцэж, хамтдаа хөгжин дэвшиж, үндэстнүүд эв нэгдэлтэй урагшлах үйлсийн үндэс суурь болсон ажлуудыг сайтар явуулж, үндэстэн бүр анарын үр мэт нягт эв нэгдэлтэй байхыг санаж, Хятадын үндэстнүүд илүү уужуу, илүү эв нэгдэлтэй төвлөрсөн хувь заяаны хамтын цогц болохыг эрчимжүүлж, гэр орноо хамтдаа бүтээж, сайн сайхан ирээдүйгээ хамтдаа цогцлоох хэрэгтэй” гэв.

Энэ үеэр үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийн үлгэр жишээч болсон 665 байгууллага, хамт олон, 812 хүнийг шагнасан байна. Ши Жиньпин болон нам төрийн удирдагчид үлгэр жишээч хамт олон болон хувь хүмүүст шагналыг гардууллаа.

ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Сүнь Чүньлань “Төрийн зөвлөлийн үндэстний эв нэгдэл, дэвшлийн үлгэр жишээч хамт олон болон хувь хүнийг шагнан сайшаах шийдвэр”-ийг танилцуулсан юм. Шагнал хүртсэн хамт олон болон хувь хүмүүсийн төлөөлөл хурлын индрээс үг хэлэв.

ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүд, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүд, БХ-ын АТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, БХ-ын УТЗЗ-ний холбогдох удирдлагууд хуралд оролцов.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл