Хятад улсын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 25-нд Ардын Их Хурлын Танхимд Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаротай уулзалт хийсэн байна.

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонарогийн анх удаа Хятадад айлчилж байгааг талархан хүлээн авч, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд халуун дотно баярын цахилгаан илгээсэнд талархал илэрхийлсэн байна.
Ши Жиньпин: Хятад, Бразил хоёр орон нь Дорнод ба Барууны төлөөлөл болсон шинээр хөгжиж буй зах зээлийн орон бөгөөд хөгжиж буй хамгийн том орон болох юм. Хятад, Бразил дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртсэн, хөгжиж буй орнуудын хамтран ажиллаж, хамтдаа хөгжсөн үлгэр жишээ орон болсон юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралт тулгарсан хэдий ч энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтдаа ашиг хүртэх цаг эриний хандлага өөрчлөгдөөгүй байна. Хятад, Бразил зэрэг шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудын хөгжлийн хандлагад хувиралт гараагүй, Хятадын улсын Хятад, Бразилын харилцааны талаарх урт хугацааны стратегийн бодлогод ч өөрчлөлт гараагүй гэв. Одоогийн байдлаар Хятад, Бразил нь улс орны хөгжлийн зангилаа цаг үедээ байгаа, иймээс бид өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ сараалж, Хятад, Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хуудсыг сөхөж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хүчин зүтгэл нэмэрлэх ёстой гэжээ.
