solongonews
Чинь Ган НҮБ-ын Улс төр, энх тайвны асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга ДиКарлог хүлээн авч уулзав
2023-04-12 09:10
Чинь Ган НҮБ-ын Улс төр, энх тайвны асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга ДиКарлог хүлээн авч уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Чинь Ган 04-р сарын 11-ний өдөр Бээжин хотноо НҮБ-ын Улс төр, энх тайвны асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга ДиКарлог хүлээн авч уулзав.

Чинь Ган хэлэхдээ "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай дарга Ши Жиньпиний үзэл баримтлалын удирдлага дор Хятад улс НҮБ-ын үйл ажиллагаанд бүх талаар оролцож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, дэлхийн нийтийн бараа үйлчилгээг хангаж байна. Хятад улс олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэхэд НҮБ-ыг тууштай дэмжих бөгөөд дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, нийтлэг хөгжлийг дэмжихэд НҮБ-ын итгэл найдвартай түнш болоход бэлэн байна".

ДиКарло хэлэхдээ "НҮБ Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад илүү их шийдэл санал болгохыг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл