Хятад улсын дарга Ши Жиньпин 02-р сарын 01-нд Пакистанд болсон ноцтой террорист халдлагын асуудлаар Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид цахилгаан илгээж, эмгэнэл илэрхийлэв.
Ши Жиньпин "Танай улсын Кейп мужийн Байшав хотод хүнд ноцтой террорист халдлага гарч, хүн эндэж шархадсан явдлыг мэдлээ. Би Хятадын Засгийн газар болон Хятад улсын ард түмний өмнөөс гүнээ гашуудаж байгаагаа илэрхийлээд шархдагсад болон эндэгсдийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна" гэв.
Мөн тэрээр "Хятад улс терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, энэ үйл явдлыг эрс буруушааж байгааг онцлон тэмдэглэжээ. Хятад улс терроризмын эсрэг үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжих, нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, ард түмний аюулгүй байдлыг хамгаалахад Пакистаныг тууштай дэмжсээр байх болно. Бүс нутаг болон дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахын тулд Пакистантай терроризмын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна" гэв.
